Өнөөдөр: 4 сарын 20.     13:15:15
  Улаанбаатар   -14ºC

Эссэ бичлэгийн уралдаанд оролцоод АНУ-руу аялаарай

Өсвөр насны охид, хөвгүүдийн дунд өөрийн амьдралд тохиолдсон бэрхшээлийг хэрхэн даван туулсан, түүнээс хэрхэн тэсвэр хатуужил, эр зориг олж авсан түүхээсээ хуваалцах эссэ бичлэгийн олон улсын уралдааныг Хувь хүний хөгжлийн институтээс зарлалаа. Тус эссэ бичлэгийн уралдаан нь өсвөр насны ангилалд 12-17 насны сурагчид, оюутны ангилалд их, дээд сургуулийн 1-2-р дамжааны оюутнууд оролцох боломжтой. Уралдааны бүртгэл:

 -9 сарын 21-10 сарын10 хүртэл

-Сургалт 10 сарын 15,16,22,23

Эссэ хүлээн авах хугацаа: 11 сарын 15-30

-Шалгаруулалт 12 сарын 1-15 хүртэл  явагдах ба эссэгээ монгол хэл дээр бичих юм. Уралдаанд оролцсноор хүүхдүүдэд зөв төлөвшил олгохоос гадна хэл бичгийн чадварыг нь олон улсын түвшинд хүрэг боломжтой хэмээн зохион байгуулагчид онцоллоо. Энэхүү уралдаанд түрүүлсэн 10 хүүхдийн эссэг АНУ-руу явуулж олон улсын уралдаанд оролцуулж шалгарсан нэг хүүхдийг Востон хотоор аялах эрхээр шагнана. Харин шилдэг 100 эссэгээр ном гарган олон нийтэд танилцуулах юм байна.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030