Өнөөдөр: 3 сарын 29.     06:39:19
  Улаанбаатар   -14ºC

Ажилдаа “дурлах” шалтгаан

Амьдрахын тулд ажил хийдэг үү, амжилтанд хүрэхийн тулд ажил хийдэг үү? Өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Ажилдаа амжилт гаргадаггүй урсгалаар ажилладаг хүмүүс амьдрахын тулд л ажил хийдэг. Харин амжилтанд хүрэхийн тулд ажил хийдэг хүмүүс ажилдаа дурлаж хийдэг байна. Та энэ хоёр хүний аль нь вэ? Өглөө бүр ажил руугаа яарч, шинэ санаа, шинэ өнгөөр нар шиг манддаг бол та ажилдаа дурладаг, амжилтанд хүрэхийн төлөө зорьдог нэгэн мөн. Гэтэл зарим нэгэн хүмүүсийн ажилдаа дургүй байх шалтгаан:

  1. Өөрийн зорьсон мэргэжлээ эзэмшиж чадаагүй
  2. Хэн нэгний шаардлагаар ажилладаг
  3. Цалин авч байвал болно гэсэн зан араншинтай

Харин ажилдаа дурладаг хүмүүс:

  1. Өөрийн мөрөөдлөөрөө амьдардаг
  2. Түүнд ухрах зам байхгүй /айдаггүй/
  3. Өдөр бүрийг шинээр эхэлдэг
  4. Хэцүү байсан ч зан араншингаа ажилдаа тааруулж ажилладаг.

БНСУ-ын ажилчин ангийн домог хэмээн нэрлэгддэг И Мён Пак 20 насандаа эмч, 30 насандаа захирал, 40 насандаа ерөнхийлөгч болсон. Тэрээр амжилт, зан чанарын талаар “Хёндэ группээс явуулж байсан бүх ажил миний зан чанартай тохирч байгаагүй. Харин би ажилдаа зан чанараа тохируулж, ажилд дурласан” хэмээн хэлсэн байдаг. Тиймээс хэрхэн ажилдаа дурлах вэ?

  1. Хийж байгаа ажлынхаа сайн талыг олж хар
  2. Ажлаараа дамжуулан танилцсан хүмүүстэйгээ найз бол
  3. Ажлаа инээмсэглэж хий
  4. Ажлын хамт олондоо урам зориг хайрла
  5. Ажлаасаа аз жаргалыг мэдэр

Эдгээр таван аргуудыг туршаад нэг үзээрэй. Та илүүтэйгээр ажилдаа дурлаж, амжилтанд хүрэх болно.  


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030