Өнөөдөр: 4 сарын 26.     20:02:33
  Улаанбаатар   -14ºC

Эмэгтэйчүүдэд шийдвэр гаргах түвшинд тэгш боломж олгох хэрэгтэй

Хүн бүр сонгуульд нэр дэвших эрхтэй хэмээн хуульчилсан. Гэхдээ энэ хууль эмэгтэйчүүдэд тэр бүр үйлчилдэггүй.  Эмэгтэй хүн гэхээр л гэрийн эзэгтэй болж, үр хүүхдээ өсгөн амьдрах ёстой юм шиг  төрөлхийн араншинг бий болгодог. Тиймдээ ч улс төр, удирдах албан тушаал эрэгтэйчүүдэд оногддог. Харин захиргааны, орлогчийн албан тушаалд  эмэгтэйчүүд томилогддог байна.  Гэтэл олон улсад нийт гишүүдийн 21,9 хувь нь эмэгтэйчүүд байдаг бол манайд дөнгөж 10 гаруйхан хувьтай. Эмэгтэйчүүд УИХ-ын гишүүн болох боломж манай улсад хомс. Тиймээс Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат киног танилцууллаа. Тус баримтат кинонд МАН-ын гишүүн Б.Саранчимэг /одоогийн УИХ-ын гишүүн/ , АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл, МАХН- ын гишүүн Л.Сэлэнгэ, ИЗНН-ын гишүүн Д.Бадамханд, бие даан нэр дэвшигч М.Нарантуяа, ХҮН-ын гишүүн Б.Мөнхсоёл гэсэн зургаан эмэгтэйн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс эхлэн сонгуулийн өдөр хүртэл кампанит ажлаа хэрхэн өрнүүлж, ямар саад бэрхшээлийг даван туулж байгаа түүхийг харуулжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдэд шийдвэр гаргах түвшинд гарах тэгш боломжийн талаар өгүүлсэн байна.

 IRI’s new documentary “Leveling the Playing Field” highlights challenges women face when seeking elected office and profiles of female candidates campaigning... [video1]

Үргэлжлэх хугацаа: 32:25


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030