9-р сарын 20 · 10 цаг 42 минут Алдартай, баян хүмүүсийн түүх намтар, зөвлөгөө хүн бүрт нэгийг сануулдаг мэт. Учир нь амьдралд хэзээ ч биелдэггүй зүйл гэж байдаггүй. Харин хэрхэн боломжуудыг олж харж, суралцах ёстой вэ? Энэхүү асуултад хариулт өгөхийн тулд Хятадын тэрбумтан, “Alibaba”-ийн эзэн Жед Магийн зөвлөгөөг хүргэе.
- 20 нас хүртлээ маш сайн сурагч,суралцагч бай
- 25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай.
- 30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Ажил хийх арга барилд суралц.
- 30 нас хүрэхээсээ өмнө сайн удирдагчийг дага.
- 30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу гэж асуу
- 40-50 насандаа өөрийн хамгийн сайн хийж чадах зүйл дээр төвлөрч ажилла
- 50-60 насандаа зөвхөн залуучуудынхаа төлөө ажилла. Тэдэнд хөрөнгө оруул.
- 60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь.
Сэтгэгдэл бичих