Өнөөдөр: 4 сарын 19.     21:24:44
  Улаанбаатар   -14ºC

Мокпу хотод соёлын төв байгуулна

Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Мокпу хотын орлогч захирагч И.Ингум нар  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээний үеэр Мокпу хотын орлогч захирагч И Ингум “Энэ удаагийн уулзалтаар дамжуулан цаашдаа илүү өргөн хүрээгээр зөвхөн спорт соёл урлагаас гадна олон талын үйл ажиллагаагаар хамтран ажиллах боломж нээгдэж байна гэж харж байна. Манай хот нь өнө эртний түүхтэй бөгөөд Солонгос улсын аялал жуулчлалын гол хотуудын нэг юм. Тиймээс Улаанбаатар болон манай Мокпу хотуудын хоорондын найрамдалт, нөхөрсөг харилцаа илүү батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол оюутан, сурагчид манай хотод очиж илүү их сайн сурна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр бидний уулзалт богино хугацаатай байгаа боловч цаашдаа илүү өргөн хүрээгээр хамтран ажиллаж байх болно гэдгийг хэлэхийг хүсч байна.” гэлээ.
Засаг даргын орлогч Ш.Анхмаа Мокпу хотод Монголын соёлын төвийг байгуулах гэж байгаа явдалд талархал илэрхийлж, Улаанбаатар хот Мокпу хоттой аялал жуулчлал, эрүүл мэнд, соёл, эдийн засгийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ баяртай  байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030