Өнөөдөр: 4 сарын 20.     00:49:08
  Улаанбаатар   -14ºC

Аз жаргалыг алхам тутмаасаа мэдэр

Хүмүүс бид нийгэмтэйгээ дасан зохицохын тулд үргэлж л өнгө даган, сайн үнэлгээ, сайхан алдар, баяжихын тулд л  амьдралынхаа олон өдрийг өнгөрүүлж байдаг. Гэтэл бид юуны төлөө яах гэж амьдарч байгаа юм бол... Мэдээж аз жаргалтай амьдрах гэж. Тэгвэл аз жаргал гэж алдар нэр, асар их хэмжээний мөнгөтэй болох гэж үү?  Өөрөөсөө хамгийн түрүүнд ямар зүйлээс аз жаргалыг мэдэрдэг талаараа цаг гарган нэг бодоод үзээрэй. Хайртай аав,ээж, халамжит хань амьдралын утга учир болсон үр хүүхдүүдээ харах тэр хором мөч бүр таньд аз жаргалыг хамгийн ихээр бас үнэгүйгээр олгож байгааг мэдрэх болно. Аз жаргалыг бүтээх дараагийн алхам бол үргэлжийн инээмсэглэл. Нэгэн жишээ өгүүлэхэд: “Амиа хорлох талаар  үргэлж боддог нэгэн залуу байжээ. Түүний амьдрал тэр чигтээ зовлон, шаналал байв. Сүйт бүсгүй нь хуримынхаа өмнө өвчнөөр нас барж, ямар ч ажил хийсэн дандаа бүтэлгүйтнэ. Харин тэрээр нэгэн өдөр “Хүн өөрөө сэтгэлдээ юу бодсоноос амьдрал нь шийдэгддэг” гэсэн бичгийг олж уншсан байна. Тэр мөчөөс эхлэн өөрийнхөө бодож байсан бүхий л зүйлээ сайхнаар өөрчилж эхэлжээ. Тиймээс өөрийнхөө санаа сэтгэлд байгаа бүх зүйлийг өөрчлөх тэр мөчөөс л аз жаргалыг мэдэрч эхэлнэ. Аз жаргалыг бүтээх тэр цагаас амьдрал өөрөө аз жаргалтай болж эхэлдэг юм шүү. Аз жаргалыг холоос биш, мөрөөдөж биш. Өнөөдрөөс өөрөөсөө хайж ол. Энэ бол амьдралын утга учир. Амьдрал богинохон.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030