Өнөөдөр: 3 сарын 29.     08:05:55
  Улаанбаатар   -14ºC

Ус уух нь бүтээлч чанарыг нэмэгдүүлдэг

 Их хэмжээний ус уух нь чухал гэдгийг хүн бүр мэднэ.  Ус уух нь олон ашиг тустайгаас гадна ажлын бүтээмжийг дээшлүүлдэг байна.  Ам цангах үед бидний  би? Ч ямар нэгэн ажил гүйцэтгэх тэнхэлгүй болдог.  Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд бага хэмжээгээр шингэн дутагдаж ам цангахад л бидний бүтээмжид сөрөгөөр нөлөөлдөг байна.   Анагаах ухааны их сургуулийн тархи, оюун судлалын тэнхимийн судалгаанд, бага хэмжээний шингэний дутагдал буюу биеийн нийт шингэнийхээ 5-с доош хувийг алдахад мэдрэлийн тогтолцоо хэвийн ажиллахад шаардлагатай цусан хангамжийг дарангуйлдаг талаар тусгасан байдаг. Улмаар тархины судасуудад нөлөөлснөөр, богино хугацааны санах ой, анхаарал болон хариу үйлдэл үзүүлэх хугацаа зэргийн хэвийн ажиллагааг удаашруулдаг байна.  Гэхдээ усыг их хэмжээгээр залгилаад байх хэрэгтэй юу?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгосноор:

- Насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт дунджаар 2.5л (10.5 аяга)

 -Эмэгтэйчүүд 2.2л (9.3 аяга) ус ууна

Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар  хүн бүрийн биенд шингэний хэрэгцээ харилцан адилгүй байдаг. Мөн   идэж байгаа зүйлээсээ хүртэл шингэн авах нь бий. Жишээ нь жимс болон ногооны хэрэглээ нь бидний шингэний хэрэгцээг бууруулдаг.  Бид бусад зүйлийг хэтрүүлдэг шиг шингэн ч бас хэтрэх тохиолдол бий. Шингэн хэтэрвэл биеийн содын түвшин буурах аюултай. Энэ ихэвчлэн, урт зайнд гүйгч болон хөнгөний тамирчдад олонтаа тохиолддог. Түүнчлэн ширээний ард суудаг хүнд тохиолдож болохыг үгүйсгэх аргагүй.  


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030