Өнөөдөр: 4 сарын 27.     02:59:08
  Улаанбаатар   -14ºC

Монголын маргааш дуусахгүй...

Аливаа ажлыг бид үргэлж хойшлуулах гээд байдаг. Харин өнөөдрийн хийх ажил өнөөдөртөө л байвал ямар нэгэн стресс үүсэхгүй. Түүнээс гадна амжилтын бас нэгэн түлхүүр болдог. Өглөө бүр таны амжилтыг бий болгох хийх ажлаа хэзээ ч битгий хойшлуул. Учир нь өдөр бүр шинэ ажил, шинэ боломжийг алдах болно. Анхнаасаа амархан байсан зам цаашлах тусам бартаатай болж, анхнаасаа хэцүү байсан зам цаашлах тусам тэгш болдог гэсэн үг бий. Учир нь энгийн зүйл байсан ч эхнээс нь цаг хугацаанд хийж амжуул гэсэн үг. Монголын маргааш дуусахгүй. Маргааш гэж хойшлуулсан зүйл хэзээ ч амжилт болдоггүйг санаарай. Дэлхийн алдартай боксын дасгалжуулагчийн хэлснээр бол тамирчин өөрөө накаутыг бий болгодог. Хэзээ ч санаандгүй үүсдэггүй, түүнийг боксчины бодол санаа бүтээдэг байна. Эсрэг тамирчнаасаа хүнд цохилт авах унах үед ихэнх боксчид “Ингээд дууслаа” хэмээн бодож нүдээ анидаг. Харин цөөн тооны боксчид “Жинхэнэ тоглолт одооноос эхэлж байна гэж боддог байна. Энэ жишээ бол зөвхөн одоо буюу үүнээс өөр өдөр, боломж байхгүй гэдгийг ухамсарласан байдал. Бидний өдөр тутамдаа хойшлуулж суугаад байвал хэзээ ч боломжийг олж харахгүй. Учир нь өнөөдөр л чиний амжилтын эхний өдөр байх болно гэдгийг үргэлж сана. Хэзээ нэгэн цаг гэж хэзээ ч байдаггүй.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030