Өнөөдөр: 4 сарын 26.     15:52:03
  Улаанбаатар   -14ºC

Сонин содон: Унтаж байхад сонссон зүйлсийг тархи хадгалж байдаг

Унтаж байх хооронд таны чихэнд хачирхалтай зүйл шивнэвэл өглөө сэрэхдээ юу ч санахгүй байх. Гэвч хүний тархи өөрийнхөө далд ухамсарт хэлсэн үгийг нь хадгалсаар байдаг гэвэл та итгэх үү?  Нэгэн судалгааг Парис дахь Судалгааны Их сургуулиас  20-28 насны  22 хүний дунд явуулжээ.  Судалгааны үеэр тэдгээр хүмүүсийг сэрүүн байхад нь тодорхой тооны үг сонсгоно.  Харин унтаж байхад нь тэдний чихэнд бас л тодорхой тооны үгсийг шивнэсэн байна.  Судалгааны эцэст, оролцогчид сэрүүн байхад нь  хэлсэн, унтаж байхад нь шивнэсэн болон огт сонгоогүй  үгийг ямар нэгэн дараалалгүй хэлж байжээ. Оролцогчид  огт  сонсоогүй үгээ маш сайн ялгаж байсан ч унтаж байхдаа сонссон үгээ сонссон үгүй дээ эргэлзэж байв. Эсрэгээр нь унтаж байхдаа сонссон үгээ хэлэхийг хүсэхэд ихэнх таарч байсан байна. Энэ нь хүн унтаж байхдаа сонссон зүйлээ тархиныхаа хаа нэг газар хадгалдаг гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа юм.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030