Өнөөдөр: 4 сарын 25.     10:30:09
  Улаанбаатар   -14ºC

Үг бүхнээс хүчтэй

Хүмүүс бид ярьж хэлэхдээ хүртэл боддоггүй. Сайхан ч байсан муухай ч байсан “бурж” л байдаг. Гэтэл үг  үйлдэл болдог гэдгийг тэр бүр анзаардаггүй. Ямар нэгэн зүйлийг 10,000-с дээш удаа давтвал биелдэг хэмээх зүйр үг бий. Сайхан, амны билэгтэй үг бүр амжилт дагуулж байдаг байна. Би хийж чадна, заавал амжилтад хүрнэ зэрэг үгс хүнийг урагш тэмүүлэхэд түлхэц болдог. Түүнчлэн үгээр хүнийг алж ч болно амилуулж ч болно гэдэгтэй адил. Өөрөө өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд үг хэлээ мэдэж, өөрчлөх хэрэгтэй. Хэнтэй, хаана ямар байдлаар ярихаа хүртэл сайтар тунгаах нь таныг боловсролтой нэгэн гэж харагдуулна. Арван жилийн турш нэр нь үл мэдэгдэх амьдралаар амьдарсан нэгэн жүжигчин байжээ. Түүний амьдрал бүхий л талаараа өрөвдөлтэй, алдаа эндэгдлээр дүүрэн байв. Нэвтрүүлгийн ажил нь бүтэлгүйтэж, оролцсон бизнес нь дахин дахин дампуурч байлаа. Дахин ийм байдалтай амьдрахгүйн тулд найзынхаа зааж өгсөн нэгэн дуганд очжээ. Тэндээ таван сарын турш бясалгасан байна. Харин тэрээр түүнээс хойш олон ангит киноны дүр авсан бөгөөд хэдэн жил өнгөрсний дараа өөрийн хүсэж байсан “од” болжээ. Энэ бол бидний сайн мэдэх Хо Жүн киноны гол дүр жүжигчин Жон Гуайн Нёль байлаа. Тиймээс үгийн хүчинд итгэн үргэлж сайн сайхан үгийг, амжилт, аз жаргал дагуулах үгсийг сонгон хэлж бай. Үг бол бүхнээс хүчтэй.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030