Өнөөдөр: 3 сарын 28.     23:05:21
  Улаанбаатар   -14ºC

Амжилттай яваа бүсгүйчүүдийн “нууц”

“Бүсгүйчүүд чадварлаг удирдагчид болдог” номын зохиолч Jill Griffin, амжилтад хүрсэн бүсгүйчүүдээс ярилцлага авч байхдаа олон хүнээс   амжилтаас хойш татдаг асуудлуудыг хэрхэн даван туулсан талаар асуужээ. Ингэж ярилцах явцдаа тэрээр амжилтанд хүргэсэн  6 зүйлийг гаргасан байна.

  1. Өрсөлдөгчөөсөө заавар авах хэрэггүй

Ихэнх тохиолдолд бүсгүйчүүд өрсөлдөгчөө  өөрөөсөө  илүү албан тушаалтай хүнийг гэж боддог. Удирдлагын түвшинд бүсгүйчүүдийг бодвол эрчүүд их байх нь олонтой. Тиймээс таныг эрэгтэй хүн зааварлан чиглүүлж болох юм. Үүнд хэт их ач холбогдол өгөх нь ажлын таагүй орчныг бүрдүүлж болзошгүй. Тиймээс шилдэг арга бол маш сайн зөвлөгчтэй болох хэрэгтэй

  1. Өөрийгөө илэрхийлэх боломж гарах бүрт хэцүү даалгаврыг гүйцэтгэ

Амжилт, алдаа аль нь ч бай таньд шинэ боломжийг бий болгож байдаг. Та хүндхэн даалгаврын ард гарж чадаагүй байлаа ч энэ ертөнцийн төгсгөл биш шүү дээ. Харин хэцүү даалгаврыг гүйцэтгэж чадвал таны нэр хүнд маш хурдан өсөх болно. 

  1. Алдахаасаа бүү ай

Энэ нь  2-р зарчимтай ижилхэн.

  1. Хийж байгаа бизнесийн санхүүгийн талаар мэдлэгтэй бай

Харилцаа холбоо, удирдах чадвар нь амжилтад хөтлөх хамгийн наад захын чанар. Гэвч байгууллагыхаа санхүүгийн талаар огт мэдлэггүй байх нь дээрх чанарыг үр дүнтэй болгож чадахгүй. Тиймээс та санхүүгийн үйл ажиллагааны талаар сайн мэдэх хүнээр зааварлуулж ч болох юм.

  1. Харилцагч талууд болон хуулийнхантай холбоо харилцаатай бай

Бүсгүйчүүд бол гайхалтай харилцаа тогтоогчид. Тэд харилцагчтайгаа ижил зүйлээ хялбархан олж тухтай нөхцөлийг бүрдүүлж чаддаг.  

  1. Даруухан, няцашгүй бай.

Та санасандаа хүрэх болно. Харин тэр үедээ найрсаг ялагч байгаарай. Бусад хүмүүсийг урамшуулж тэдэнд ч бас санасандаа хүрэхэд нь зөвлөгч болж туслах хэрэгтэй

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030