Өнөөдөр: 4 сарын 19.     01:48:45
  Улаанбаатар   -14ºC

Дональд Трамп татварын тайлангаа ил болгох уу

LinkedIn-ийг үндэслэгч Рейл Хоффен Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд  Трампыг татварын тайлангаа ил болгох шаардлагад хүч нэмлээ. Даваа гаригт өгсөн мэдээлэлдээ тэрээр ирэх 10 сард товлогдоод байгаа нэр дэвшигчдийн сүүлийн мэтгэлцээнээс өмнө татварын тайлангаа ил тод болговол ахмад дайчдад өөрийн зүгээс 5сая ам.долларыг өгөх болно гэжээ.

Дональд  Трампын татварын асуудал нь энэ жилийн анхаарал татсан сэдэв байсаар ирсэн. АНУ-н ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь татварын тайлангаа ил тод байлгадаг. Харин тэрээр тайлангаа ил тод байлгахаас татгалзсан билээ. Ийнхүү татгалзсан нь түүний хувийн санхүүгийн асуудлын талаар олон таамаг дэвшүүлэхэд хүргээд байгаа. Хоффенийн үзэж байгаагаар, Дональд Трамп  татварын тайлангаас зугтах ямар ч шалтгаан байхгүй. Түүний сонгуулийн багийхандаа шаардлагатай үед нь солилцох “хэрэгсэл” болно гэж бодож байгаа  байх” хэмээн бичсэн байна.

Б.Дэнсмаа



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030