Өнөөдөр: 4 сарын 25.     18:54:51
  Улаанбаатар   -14ºC

Сэтгэл булаам долоон чанар

Бидний дунд үлгэр жишээ авахаар олон хүнийг та мэдэх байх. Тэдгээр хүмүүс чадварлаг, өөртөө итгэлтэй харагддаг. Түүнчлэн бусадтай ярилцаж байхдаа тун энгийн.  Дуу хоолой нь тайван, үгний сонголт сайтай гээд авах зүйл их. Түүнээс гадна өмссөн ажил хэрэгч хувцас нь хүртэл эргэн тойрныхныгоо өөртөө “уусгаж” чаддаг гэхэд болно.  Тэдний үйл хөдлөл, ярианаас нь гайхалтай санаануудыг мэдэх болно.  Өөрийн эрхгүй яриаг  нь сонсмоор, бусдыг өөртөө “дурлуулж” байгаа тэр чанар юу юм бол...  Энэ бол харисм буюу өөртөө татах чадвар юм. Төрөхөөс олддог чадвар уу гэвэл бас л үгүй. Хүн боловсрохын хэрээр төлөвшихийн хэрээр олж авдаг чанар. Бидний зан араншин маш олон зүйлээс бүрддэг. Харин өөртөө итгэлтэй, сэтгэл дулаам байх долоон чанарыг танилцуулж байна.Үүнд:

  1. Биеэ зөв авч явах
  2. Зүтгэлтэй
  3. Уран яригчид /үгийн зөв сонголттой/
  4. Сайн сонсогчид
  5. Хаана байгаа болон цаг хугацаагаа сайн мэддэг
  6. Амархан дасан зохицдог
  7. Гайхалтай шинэ санаануудыг гаргаж чаддаг

Өнөөдрөөс өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй болохын тулд дээрх долоон чанарыг л бий болгоход хангалттай. Энэ нь таныг хүчтэй хүн болгодог бас нэгэн чанар төдийгүй бусдын сэтгэлийг “татах” болно.


Б.Дэнсмаа


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030