Өнөөдөр: 4 сарын 18.     13:32:47
  Улаанбаатар   -14ºC

Zara-г үүсгэн байгуулагч баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ

“Zara” дэлгүүрээр худалдан авалт хийх үед тань Испанийн  өмнөд хэсэгт байдаг 80 настай өвөө таны худалдан авах бараагаа сонгоход тусладаг гэдгийг мэдэхүү ?

 Аманчио Ортега, 5 жилийн өмнө Zara-г эзэмшигч Inditex группын гүйцэтгэх захиралын суудлаасаа буусан. Гэвч тэрээр ажил хийхээ огт орхиогүй байна. Тэрээр одоо хүртэл өдөр бүр өөрийн хотын төв дэх гэрээсээ, Zara-г анх үүсгэн байгуулсан Coruna-н эргийн хотод байрладаг Inditex-н удирдлагын төврүүгээ очдог байна. Тэрээр хувцас загварын ертөнцөд 60 жил ажиллаад байгаа юм.

“Forbes “ сэтгүүлийн бичсэнээр  ноён Ортега өнгөрөгч 7 хоногийн Лхагва, Пүрэв гаригуудад дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ. Дэлхийн бусад баячуудтай харьцуулахад тэрээр даруу төлөв байдлыг эрхэмлэн аль болох олны нүднээс хол байж, ярилцлага хэвлэл мэдээллээс ч хол байдаг.

Анх 1936 онд төмөр замын ажилчны хүү болон төрсөн түүнд гэр бүлийх нь ядуу амьдрал бяцхан хөвгүүн байх үеэс нь л сэтгэлийн шаналал болсоор иржээ. 2012 онд хэвлэгдсэн Zara-г үүсгэн байгуулагчийн намтар-н зохиолч Ковадонга О-шей “Нэгэн өдөр хүү ээжийнхээ хамтаар хүнс авахаар гаржээ. Лангууны нөгөө талаас хэн нэгэн : -Би таньд ахиж зээл өгж чадахгүй, гэж түүний ээжид хэлэхийг сонсжээ.” хэмээн бичсэн байдаг бол  мөн зохиолч “Ноён Ортега надад энэ тухайгаа ярьж байхдаа ч сэтгэл нь их шаналж байсан” гэж хэлсэн байдаг.

Гэр бүлийхээ төлбөрийн чадваргүй байдлаас ихэд сэтгэл зовнидог байсан хүү гэр бүлээ дахин ийм байдалтай байлгахгүйн тулд сургуулиасаа гарч цамцны үйлдвэрт ажилд оржээ. Ингээд өөрийн хураасан туршлагад суурилан бусад худалдаачидтай нийлж эхлээд даавууны үйлдвэрээр бизнесийн гараагаа тавьж улмаар Zara-г үүсгэн байгуулсан түүхтэй юм.

Inditex юу юуг эзэмшдэг вэ?

  • Zara
  • Zara Home
  • Pull & Bear
  • Massimo Dutti
  • Bershka
  • Stradivarius
  • Oysho
  • Uterque

 Б.Дэнсмаа


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030