Өнөөдөр: 4 сарын 27.     06:58:03
  Улаанбаатар   -14ºC

Мөрөөдлөөрөө амьдар

Мөрөөдвөл мөнгө төлөхгүй гэж ярьдаг. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөж чадвал мөнгөнөөс ч илүү шан харамжийг хүртэх боломжтой.  Солонгос үндэстэн Жусон улсын үед мөрөөдөлгүйгээс болж мөхөж байсан түүхтэй ч мөрөөдлөө дахин олж өнөөдрийн амжилтад хүрч чадсан улс. Хүн ч адилхан. Алсын хараа, амжилтын төлөөх хүсэлгүйгээс бусдын эрхшээлээр амьдарч, өнөө маргаашаа аргацгаадаг. Тиймээс сэтгэлдээ соёолж байгаа тэр мөрөөдлөө бодит болгохын тулд амьдарлаа өөрчилж, мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Та өнөөдөр хэн ч байж болно. Гагцхүү таны мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр, ухралтгүй зүтгэл таныг урагш хөтлөн амжилтанд хүргэх болно. Өнөөдөр нэг компанид бусдын эрхээр ажиллаж болох ч мөрөөдлийнхөө төлөө тав арван жилийн дараа  нэг компанийг өөрийн эрхээр яагаад ажиллуулж болохгүй гэж...Хөдөөгийн нэгэн тосгонд алгын чинээхэн хоолны газар ажлуулан амьдардаг байсан Colonel Sanders 65 насандаа дампууран гуйлгачин болжээ. Тэрээр 60 настай ч түүний оюун санаа 20 настан шиг байв. Учир нь тэрээр дамдуурсан тэр үеэсээ дэлхийн бизнесмен болно хэмээн мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө амьдарч эхэлжээ. Гурван жилийн турш ачааны машиндаа унтан Америкийн бүх мужаар явж, өөрийн төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Гэтэл тэрээр  1101 компаниас татгалзсан хариу авчээ. Эцэст 1102 дах компани түүний санааг хүлээх авахад тэрээр 68 настай байлаа. Хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзсэн ч түүний мөрөөдөл биелж, бид түүнийг нь идэж байгаа. Энэ бол KFC-г үүсгэн байгуулагч юм. Энэ бол бодит амьдрал. Амьдралд бүтэхгүй болохгүй зүйл гэж хэзээ ч байдаггүй.  Мөрөөдлийнхөө төлөө хэн хөдөлмөрлөж чадсан нь л амжилтанд хүрнэ.

Б.Цэнд


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030