Өнөөдөр: 4 сарын 20.     09:50:39
  Улаанбаатар   -14ºC

Үсний шампуниа өөрөө хийх арга

Таны үс бол хүмүүст таны талаар ойлголтыг өгдөг анхны зүйл юм. Сайн арчилсан үс таньд өөртөө итгэлтэй байдлыг бий болгоход тусладаг. Өнөө цагт маш олон төрлийн шампунь, ангижруулагчаас та зөвхөн өөрт тохирохыг сонгон хэрэглэхийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Түүнчлэн зах зээлд нийлүүлэгдэж байгаа шампаниуд хор учруулж болзошгүй. Учир нь хойд Каролинагийн их сургуулийн судлаачид, ихэнх шампуньд хэрэглэгддэг өтгөрүүлэгч бодис нь тархины хэвийн хөгжилд чухал шаардлагатай шим тэжээлт холины шингээлтийг саууруулдаг байна.  Мөн шампуньд хэрэглэгддэг хамгийн түгээмэл бодис болох шулуун гинжин холбоос алкил-бензол сульфонат нь олон төрлийн хавдрын үүсгэгчийн эхний хүчин зүйл болдог байна. Тиймээс гэртээ үсний ургалтыг дэмжих, тэжээл өгөх шампунийг санал болгож байна.

Орц:

120 гр алоен шүүс

3 ц/х оливийн тос

10 ц/х хүнсний сода

15 дусал розмарины тос

Хүнс хадгалах зориулалтын хуванцар сав

Заавар:

  1. Бүх орцыг холиж сайтар хутгана
  2. Хуванцар саванд хийж хадгална
  3. Үсээ угаах бүртээ хэрэглэх хэмжээгээр авна

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030