Өнөөдөр: 4 сарын 18.     20:07:59
  Улаанбаатар   -14ºC

АВТОБУСАН ДАХ “АЖИЛ ХЭРЭГЧ” ЯРИА

Автобусанд суух, буух тэр мөчид л амьдрал "буцалж" байдаг. Учир нь хүн бүр л ажил, үр хүүхэд, гэр бүлрүүгээ яарна.  Энд тэнд л утсаар эсвэл хоорондоо ярьсан хүмүүс. Сонсоод байвал янз бүрийн л юм сонсогдоно. Тэр хооронд хойгуур урдуур зөрөх үл таних нэгний брендийн үнэртэй уснууд хоорондоо холилдож үнэртээд “бантан” болж, толгой эргүүлнэ. Заримынх нь амнаас архи, тамхи, сонгино, сармис гээд үнэртэхгүй,  ханхлахгүй зүйл бараг байхгүй. Автобусанд суудаг хүн бүр л мэдэх байх. Гэхдээ өнөөдрийн сонссон хамгийн сайхан үгийг ишлэл болгохоор шийдсэн юм. Хорь орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёрын яриа  илүү тод бас сонсголонтой сонсогдож байлаа. Учир нь тэр хоёр барилгын компанид ажил хийдэг гэнэ. Найз нь бол ажлыг хийсэн шиг л хийнэ. Тэгж байж л сэтгэлд хүрдэг юм хэмээн ярих тэр эмэгтэйгээс эгэлгүй сайхан “монгол” төрх  харагдана. Элдэв ганган чимэг, маяггүй. Харин хажууд зогсох залуу “Нэг ажил дуусаагүй байхад л нөгөө ажил орж ирдэг. Энэ ажлаа шантралгүй, хамаг хурдаараа, чанартай хийж дуусгахад 10 гаруй хоног болно. Гэхдээ шаргуу ажиллаж чадвал долоо хоногийн хугацаа орох гэнэ. Түүнчлэн тэрээр оюутан бололтой.  Автобусны буудал дээр зогсож байгаа залууг энэ манай ангийн хүүхэд хэмээн хэлж байна. Гэтэл жолооч хойшоо яв, энэ хүмүүс багтахаа байлаа гээд анхаарал сарниулах зуур хойд хаалгаар бууя, яваачээ жолоочоо ажил хэцүүдлээ гээд л тал талаас бухимдана. Харин өнөө хоёр яриагаа үргэлжлүүлсээр л.. Нэг найзыгаа ажилд оруулахаар ярьжээ. Гэтэл нөгөө найз нь утсаа  авахгүй байгаа тул хамт амьдарч байгаа найз руу нь залгаж асууж байгаа бололтой. Гэтэл нөгөө найз нь холбоо бариагүй гэнэ. Энэ хоёрын ярианаас элдвийг ургуулан бодсоор байтал гэнэт миний буух буудал иржээ.  Эндээс хоёр зүйлийг л ойлгож болмоор.. Ажил хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй.  Хүн ажлыг голохгүй. Ажил хүнийг голно гэдэг дээ. Хоёрт. Хэнэггүй зан. Хүн ажилд оруулж өгье гэхэд нь хариуцлагагүй, холбоогүй алга болдог аминч зан гэх үү дээ. Энгийн ч гэсэн энэ хоёрын яриа нэгийг бодуудаглах биз ээ.

 Б.Цэнд 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030