Өнөөдөр: 4 сарын 16.     18:54:42
  Улаанбаатар   -14ºC

Өөрийн орны түүхийг мэдэхгүйгээр дэлхийг танина гэж байхгүй

21-р зуун. Энэ зуунд бүх зүйл даяарчлал нэрийн доор өөрчлөгдсөөр байна. Улс орон бүр өөрсдийн түүх, соёл, өв уламжлалаа хэрхэн хамгаалах, бусдад таниулах талаар анхаарах чухал асуудлын нэг юм.  Аливаа улс гүрэн өөрсдийн түүхийн замналыг гуйвуулахгүйгээр авч үлдэхийг хичээж байгаа.  Гэвч зарим улс орнууд өөр улсын түүхийг тэр бүр үнэн зөвөөр бусдад түгээж чадахгүйгээс, олон нийтэд нэг мэдээлэл болгон хүргэхгүйгээр үүх, түүх гуйвах олон хувилбараас болж хүн бүрт өөр ойлголт хүргэж болзошгүй байдал ажиглагддаг. Тиймээс үе үеийн эрдэмтдийн хэдэн арван жилийн турш хийгдсэн судалгааны үр дүнг тодотгож, түүнийг сурталчилан таниулах, цааш ахиулан дэлгэрүүлэх нь түүхээ хадгалан үлдээх хамгийн оновчтой арга гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүх түүхээрээ үлдэнэ гэдэг үг байдаг ч түүнийг хэрхэн хойч ирээдүйдээ сурталчилан таниулах, үнэн зөв бадлаар хадгалан авч үлдэх нь нэн тэргүүний асуудал юм. Түүхэн эх сурвалжийг тухайн эрдэмтэн судлаачид аль өнцгөөс харах, судлах арга барил болон тухайн улс орны бодлогоос хамаарч түүхийг өөр өөрөөр тайлбарлах тохиолдлууд нь хүн бүрийг нэг ойлголтод хүргэж чадахгүй байгаагаас шалтгаалж байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ одоог хүртэл нэг шийдэлд хүрээгүй, маргаантай энэ асуудлууд байсаар байгааг эрдэмтэн судлаачид ч мөн тайлбарлаж байна.  Улс орнууд өөрсдийн түүхийг үнэн зөвөөр хадгалан авч үлдэхийг эрмэлзэх байдал нь янз бүр байдаг. Зарим улс орон түүхийн эх сурвалж нь гуйвсан тохиолдолд тухайн түүхийг буруу ташаа мэдээллэсэн оронд хандан төр засгийнх нь зүгээс залруулга хийхийг хүссэн албан бичиг явуулдаг байхад зарим улс орны эрдэмтэн судлаачид санал солилцох замаар судалгааныхаа чиг хандлагыг нэгтгэх арга хэмжээг авдаг. Жишээлбэл Япон улсад төр засгийн зүгээс тусгайлан арга хэмжээ авах нь ховор байдаг хэдий ч тухайн улсын эрдэмтэн, судлаачдын мэтгэлцээнээр шийдвэрлэдэг байх юм. Гэтэл манай улсад эсрэгээрээ ямар нэгэн эхм цэгцгүй хэвээр л байна.  Зөвхөн улс орнууд нэг нэгнийхээ тухай ташаа түүхийг өгүүлэх тохиолдол байдаг ч улс орон дотроо түүхийн маргаанууд байсаар  байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд төхөм болох хамгийн боломжит арга нь өөрсдийн үүх түүхийн талаар иргэн бүр сайн ойлголттой байх нь чухал юм. Тодруулбал  сурагчдын сурах бичигт түүхийг ойлгомжтой хялбар аргаар тайлбарлах, мөн түүхийн аливаа баримтат кино хийх замаар сурталчилан таниулах нь чухал юм. Түүхээ мэдэхгүйгээр дэлхийг танина гэж байхгүй учраас эхлээд өөрийнхөө сум, аймаг, улсын үүх түүхийн талаарх мэдээллийг хүргэж байх нь  энэ цагийн иргэн хүн бүрийн үүрэг юм. 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ooooooooooooooooooo4 сар 5. 17:08
csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030