Өнөөдөр: 4 сарын 25.     19:57:53
  Улаанбаатар   -14ºC

Энгийн байхаас бүх зүйл эхэлнэ

Хүн бүрт өөрийн амьдралын зорилго, мөрөөдөл гэж бий. Тэрхүү түүхээ бичихийн төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, өөд, урууг зэрэгцүүлэн амьдардаг нь жам. Гэтэл өөрөөсөө ирээд ч олдохгүй байгаа тэр аз жаргал, баян тансаг амьдрал энгийн хэрнээ эгэлгүй байлгах нь зөвхөн таниас л шалтгаална. Бусдын эд зүйлсд атаархан өөрийгөө голж, буруутай юм шиг аав, ээжийгээ зэмлэж, бурхан өгчих юм шиг хий мөрөөдөөд байвал сайхан амьдрал мөрөөдөл хэвээр л үлдэнэ. Харин өөрийнхөө хүчинд итгэн, бусдын төлөө амьдрах тэр үеэс л аз жаргал, хайр, амьдралын утга учир зэрэгцэн оршдог. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан хэмээн яруу найрагч Ц.Хулангийн шүлэглэсэн энэ л мөртүүдээс амьдралын утга учрыг ухаармаар.  Өөрийнхөө амьдралыг түүхийг бүтээх энгийн хэдхэн зарчмыг л мөрдлөгө болговол амьдрал өөрөө өөрчлөгдөх болно.

  1. Өөртөө итгэ, хөдөлмөрлө, бүү шантар / Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр шинэ алхмыг хийх хэрэгтэй. Учир нь өдөр бүр нэгэн хэвийн байвал амьдрал хүртэл уйтгартай. Тиймээс шинэ зүйлийг сэтгэж, шинэ найз нөхдийн хүрээлэлтэй бол.
  2. Ойр дотны хүмүүсээ илүүтэй ихээр хайрла/ Хайрласны хариуд хайр, аз жаргал, баяр баясал ирэх болно. Өөрийнхөөрөө л хайрла. Хайр хэзээ ч багадахгүй. Сэтгэлээсээ ханд, сэтгэлээсэ инээ, сэтгэлээсээ бусдыг хүндэл
  3. Хамгийн том аз жаргал гэр бүл / Ханиа сайн сонговол амьдралын талаа сонгосонтой адилхан гэж үздэг. Гэр бүлдээ цаг зав гаргаж, шинэ түүх, шинэ боломжийн төлөө хамтдаа урагшлах хэрэгтэй. Үр хүүхэд гэдэг бол бидний хуулбар. Тэднийг зөвөөр хайрла.
  4. Эд зүйлсд бүү шуна /Бусдын эд зүйлсэд шунах хэрэггүй. Бүх зүйл хэрэглээ гэдгийг сана.

Амьдрал маш энгийн. Гэхдээ бид хүндрүүлж, өөрт байхгүй зүйлээ мөрөөдөн, бусадтай өөрийгөө харьцуулдаг. Гэтэл энэ ертөнц дээр нэг хүн хэзээ ч дахин давтагддагүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хэн юуг ч хийх боломжтой.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030