Өнөөдөр: 4 сарын 20.     02:03:15
  Улаанбаатар   -14ºC

Есдүгээр сарын нэгэн Ерөөсөө бидний баяр

Хүүхэд бүр хоног тоолон хүлээж, зургаан настнуудын анхны алхам энэ л өдрөөс эхэлдэг хичээлийн шинэ жил ирлээ. Шинэ оюутнуудын хувьд хүссэн, зорилгынхоо төлөө өнөөдөр шинээр хуудсаа эхлүүлдэг чухал өдөр юм. Энэ л өдөр эх оронд минь хонхны дуу газар газарт хангинаж, дүрэмт хувцсаар ижилссэн багачууд эрдмийн ширээний ард тохой нийлүүлэн танилцана. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ том болсныг мэдэрч, хамт догдлон эрдмийн их дөрөөнд нь мялаалгаа өргөн сургуулийн хаалгаар хүүгээ, охиноо хөтлөн орно.  Их өргөөний эзэд болсон багш нарын хувьд сэтгэл догдлон шавь нараа угтаж, баярын нулимсаа дуслуулан хүлээн авдаг гайхалтай учралын өдөр юм. Нийт хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030