Өнөөдөр: 4 сарын 26.     07:55:45
  Улаанбаатар   -14ºC

iPhone утас өөрийг нь хулгайлсан хүнийг эзэндээ барьж өгдөг болно

Apple компани наймдугаар сарын 25-нд нэгэн шинэ патент бүртгүүлсэн нь iPhone утас өөрийг нь хулгайлсан хүнийг эзэндээ барьж өгдөг болох технологи юм.

Өөрөөр хэлбэл утасны эзэн бусад төхөөрөмж дээрээсээ команд өгсний дараа алдагдсан iPhone нь шинэ эзэмшигчийнхээ хурууны хээ, гэрэл зураг, видео, дуу хоолой зэрэг мэдээллийг цуглуулж Cloud дээр байрлах гэнэ.  Энэ мэдээлэлд зөвхөн жинхэнэ эзэн нь хандах эрхтэй байх тул хулгайлсан хүний бүх мэдээллийг цагдаад өгөх боломжтой.

Apple өөрийн сэдэж байгаа технологио хаягдсан болон хулгайлагдсан гар утасаа олж авахад туслах наад захын боломж гэж үзэж байгаа ч энэ нь зуун хувь төгс шийдэл биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна.Үүний цаана хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй байдалтай холбоотой маргаан дэгдэж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байгаа юм. Учир нь хулгайчийн мэдээллийг цуглуулж болж байгаа бол эзнийх нь мэдээллийг ч мэдэгдэлгүйгээр авах арга зам нээлттэй гэсэн үг юм.

 

 

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030