Өнөөдөр: 4 сарын 26.     18:39:34
  Улаанбаатар   -14ºC

500 гаруй залуу түр ажлын байраар хангагдлаа

" Харшилгүй Хоггүй Улаанбаатар" аяныг аян 8-р сарын турш үргэлжилж 500 залууг түр ажлын байраар хангасан байна.


Нийслэлийн Хөдөлмөрийн Газраас батaлсан удирдамжийн дагуу 1 хүн 5 өдрийн хугацаанд ажилласан бөгөөд Сэлбэ голын далан дотор болон гадна хэсэг, Ботаникийн цэцэрлэг, Барс захын арын нийтийн цэцэрлэг, Чингис хааны цэцэрлэг, Улаанбаатар нийтийн цэцэрлэг, Төмөр замын ордны цэцэрлэг, Асашеорюгийн цэцэрлэг, Явуухулангийн цэцэрлэг, Энэбишийн хөшөөт цэцэрлэг зэрэг ногоон байгууламжууд, 5 шараас Чулуун овооны тойрог хүртэл төв зам дагуух хэсэг, Саппорогийн тойргоос 3,4-р хороолол, Гандан, 32-ын тойрог, 100 айл, Сансар, 16-р хороолол, Зүүн 4 зам, Чулуун овооны тойрог, Нарантуул зах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны музей, 3-р цахилгаан станц, Гурвалжинийг гүүр гэсэн тойргийн дагуу цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгуулж дууссан байна.

Аяны хүрээнд 7.41 га талбай, 25,4 км авто зам дагуух ногоон байгууламжийг цэвэрлэж 30 машин хог, ургамлыг зайлуулжээ.
Ажилтай орлоготой залуу бүрийн төлөө !

Эх сурвалж: Залуучуудын хөдөлмөрийн төв бирж


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030