Өнөөдөр: 4 сарын 26.     22:23:41
  Улаанбаатар   -14ºC

Ерөнхийлөгч ээлжит хичээлээ заана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр хичээл заадаг уламжлалтай. Тэрбээр энэ жил "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвээр хичээл заахаар болсон байна. Ерөнхийлөгчийн хичээл ирэх пүрэв гаригт буюу есдүгээр сарын 1-ний өдрийн 10.00 цагт эхлэх юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны есдүгээр сарын 1-нд "Дэлхийн дулаарал-Монгол орон", 2010 онд "Монголын бахархал", 2011 онд "Монголын сайхан орноор", 2012 онд "Хүн болох багаасаа", 2013 онд "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо", 2014 онд  "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө", 2015 онд "Санаа зөв бол заяа зөв" гэсэн сэдвээр хичээл зааж байсан билээ.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030