Өнөөдөр: 9 сарын 25.     15:22:59
  Улаанбаатар   16ºC

Хороондоо хуримлах боломжтой боллоо

НИЙГЭМ
Хороондоо хуримлах боломжтой боллоо
2020-08-29 13:33    
 
 
 
 

Гэр бүл болно гэдэг маш том хариуцлагатай зүйл гэдэгт хүн бүр санал нийлдэг. Тэр тусмаа гэрлэлт нь хүний амьдралын хамгийн нандин мөч, насан туршийн дурсамж болон үлддэг. Залуу хосуудын нандин мөч нь хуулийн өмнө албан ёсны гэр бүл болж батламжаа авах үе байдаг. Тэгвэл өнөөдөр залуу хосууд хороондоо гэр бүл болон батлуулж батламжаа авахдаа хуримлах боломжтой болж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилсан “Жаргалтай гэр бүл” төслийг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл нь залуу гэр бүлээ дэмжсэн хөтөлбөр юм. Залуу хосууд харьяа хороондоо гэр бүл болж батлуулахдаа албан ёсны ёслолын хувцас болох хуримын хувцастай батлуулж, дурсгалын зураг татуулан, амьдралд ганцхан тохиох нандин мөчийг буулгаж авч үлдээсэй гэсэндээ зориулалтын орчинг тохижуулж дагалдах хэрэгсэл болох даашинз иж бүрэн чимэглэлийн хамтаар хүлээлгэн өгөөд байна.
Намрын эхэн сарын шинийн наймны бэлэгт сайн өдрийг тохиолдуулан тус төслийг эхлүүлж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 11 дугаар хороонд гэр бүлээ батлуулж батламжаа авсан залуу хосуудад гэнэтийн бэлэг барьж хуримын ёслолыг үйлджээ.

НИТХ-ын Төлөөлөгч Ш.Үнэнбат “Гэр бүл батлалтыг хороо болгонд бүртгэлийн ажилтан бүртгэж батламж гардуулдаг болсон. Үүнээс үүдлээд хосууд маань хороондоо очоод батлуулчаад батламжаа аваад зүгээр гараад явчих биш хороондоо хуримлах ёслол үйлдэж, тулгадаа галаа бадраагаад, албан ёсны ёслолын хувцас болох хуримын хувцастай дурсгалын зураг татуулан, амьдралд ганцхан тохиох нандин мөчөө зурганд буулгаж авч үлдээсэй гэсэндээ энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Тэгээд намрын эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдрийг тохиолдуулан гэр бүл болж батлуулсан энэ хоёр залуу хосыг урин “Жаргалтай гэр бүл” төслийнхээ нээлтийн арга хэмжээнд үлгэр дуурайлал болгон хуримын ёслолын арга хэмжээг хийлээ. Дашрамд хэлхэд “Жаргалтай гэр бүл” төслийг дэмжиж бүхий л талаараа хамтарч ажилласан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянгаадаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бидний гэнэтийн урилгыг хүлээн авч биднийг дэмжсэн хоёр залуу хос болон гэр бүлийхэнд талархаж байгаагаа илэрхийлмээр байна” гэв.

Эхнэр С.Оюунболор: “Өнөөдөр билэгт сайн өдөр гээд нөхөр бид хоёр өглөө ажилдаа явхаасаа өмнө хороонд ирж албан ёсоор бүртгүүлж батламжаа аваад гарсан. Удалгүй хорооноос залгаад нөхөр бид хоёрыг ажлаасаа чөлөө аваад хороон дээр буцаад ирээч гэж дуудсан. Болохгүй бол байгаа газарт яваад очий гээд миний байгаа газар ирсэн. Төлөөлөгч Ш.Үнэнбат дарга надтай уулзаад хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулаад бид хоёрыг хүндэтгэлийн танхимд хуримын ёслол үйлдээд хоёр дүүдээ бэлэг барих гэсэн юм гэсэн санал тавьсан. Нөхөр бид хоёр гэр бүлээ батлуулчаад дараа жил хуримаа хийе гэж ярилцаж байсан. Гэнэт ийм санал ороод ирхэд их балмагдаж сандарсан, бас баярласан. Залуу гэр бүлийн гэрлэлтийг дэмжиж 11 дүгээр хороонд албан ёсны ёслолын арга хэмжээний өргөөтэй болгож өгсөн Ш.Үнэнбат төлөөлөгчид залуу гэр бүлийн өмнөөс баярлаж байгаагаа идэрхийлье. Бас хорооны Засаг дарга Д.Уянга эгчдээ байрлалаа гэж хэлье” гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

“Жаргалтай гэр бүл” төсөл нь үргэлжлээд Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хороонд хэрэгжихээр бэлтгэл ажил хийгдээд явж байна. Зөвхөн залуу хосууд гэлтгүй бусад гэр бүлийхэн энэ сайхан өргөөд ирж дурсгалын зураг татуулах бүрэн боломжтой гэдгийг төслийн багийхан илэрхийлж байсан.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402