Өнөөдөр: 11 сарын 29.     09:24:03
  Улаанбаатар   16ºC

Орос багш нар орон нутгийн сурагчдад хичээл заана

Боловсрол, шинжлэх ухааны яам  ОХУ-ын Е.Д.Стасовагийн нэрэмжит "Интердом" олон улсын боловсролын төвтэй орос хэлний мэргэжилтэн багш ажиллуулах гэрээ байгуулжээ.

Уг  гэрээний хүрээнд, ОХУ-ын Гэгээрлийн яам сонгон шалгаруулсан, орос хэлийг гадаад хүнд заах мэргэжилтэй, энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан зургаан орос багш манай улсад нэг жилийн хугацаатай ажиллах юм байна.

Орос багш нар ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын ерөнхий боловсролын сургууль, Дорнод аймгийн лаборатори "Хан-Уул" цогцолбор сургууль, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны сургууль, Хэнтий аймгийн нэгдүгээр сургууль болон ерөнхий боловсролын лаборатори "Тэмүүжин" цогцолбор сургуульд цахимаар хичээл заах ажээ.

"COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тавигдвал манай улсад хүрэлцэн ирж, дээрх сургуулийн сурагчдад танхимын сургалт явуулах юм байна. Орос мэргэжилтэн багш нарыг Монгол Улсад ажиллах хугацаанд "Интердом" олон улсын боловсролын төвөөс цалинжуулах бол байрны зардлыг нь тухайн сургуулиуд хариуцахаар болжээ. 

 

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402