Өнөөдөр: 11 сарын 29.     10:40:23
  Улаанбаатар   16ºC

Сурагчдын хичээллэх хуваарь гарчээ.

Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудын дарга нарт тодорхой даалгавар хүргүүлсэн. Шат шатандаа бэлэн байдлыг хангаж байна. Ирэх наймдугаар сарын 20-ноос эхлэн хяналт шалгалтыг хоёр үе шаттай эхлүүлнэ. Эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч нар, хүнсний аюулгүй байдлын улсын байцаагч нар, боловсролын хяналтын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийнэ.

Дэлхий даяар 1.6 тэрбум хүүхэд цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна. Сургууль, цэцэрлэгийг гурван үе шаттай эхлүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс, их дээд сургуулийн танхимын хичээл аравдугаар сарын 5-наас эхэлнэ. Эдгээр ажлын бэлтгэл явцад хяналт тавина. Халдвар хамгаалал, дэг журам сахиулах чиглэлээр зөвлөмж гаргасан байна.

Нэг ангийг хоёр, гурав хуваана. Нэг ангид дээд тал нь 20-25 хүүхэд л байна. Өглөө 08:00 цагаас эхний анги нь ороод 10:30 тарна. Дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ. Жишээ нь 40 хүүхэдтэй анги байвал хоёр хуваана. Бага анги зөвхөн монгол хэл, математикийн хичээлүүдээ, дунд анги монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээ, ахлах анги монгол хэл, математик, сонгон судлах хичээл, гадаад хэлний хичээлүүдээ л анги танхимдаа үзнэ. Харин бусад хичээл нь телегээр орно.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402