Өнөөдөр: 11 сарын 29.     10:13:57
  Улаанбаатар   16ºC

Христийн сүмүүд Өмнөд Солонгост халдварын тархалтыг сэргээв

Өмнөд Солонгост сүүлийн гурван өдөр дараалан хоногт шинээр бүртгэгдэж буй "Сovid-19" халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдээд байна. Тус улсад Баасан гариг /2020.08.14/-т коронавирусийн 103 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол бямба гаригт 166, ням гаригт 279 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь тус улсад сүүлийн таван сарын дотор нэг өдөрт хамгийн их тохиолдол бүртгэгдсэн явдал болж байгаа юм.

Шинээр халдвар авч буй хүмүүсийн дийлэнх нь христийн сүмийн итгэгчид байгаа нь анхаарал татаж байгаа ба Ерөнхийлөгч Мүн Жэ Ин цар тахалтай тэмцэх ажилд саад учруулсан гэж үзэн зарим сүмийн удирдлага гишүүдэд хатуу хариуцлага тооцохыг анхааруулжээ. Мөн тэрбээр христийн сүмүүдийн удирдлагууд нь цар тахалтай тэмцэх хуулийг зөрчиж буй нь “иргэдийн амь насанд заналхийлж буй үйлдэл” хэмээн хэлсэн байна.

Тэр дундаа Сөүлийн “Sarang Jeil” хэмээх сүмийн удирдлагуудад хариуцлага ногдуулахаа мэдэгдээд байгаа ба ням гаригт бүртгэгдсэн 279 шинэ тохиолдлын 249 нь тус сүмийн итгэгч нар байгаа юм.

Мүн Жэ Иний мэдэгдлийн дараа христийн сүмүүд зохион байгуулалттайгаар 10 мянга гаруй хүнийг цуглуулж, Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан хийсэн нь төрийн ажилд саад учруулсан гэж үзэж Сөүл хотын захиргаа уг жагсаалыг зохион байгуулсан номлогч Жун Кван Хуны эсрэг хуулийн арга хэмжээ авахаар болжээ.

Сөүл хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Сео Жонг Хюпийн гаргасан тушаалын дагуу “Sarang Jeil”сүмийн 4,066 гишүүнийг бүгдийг нь коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ. “Sarang Jeil” сүм нь тус улс даяар сүмүүдтэй холбоотой хэд хэдэн халдварын голомт илрээд байгаагийн зөвхөн нэг нь юм. Тус улсад одоогийн байдлаар нийт 15,318  хүн коронавирусийн халдвар авч, 305 хүн нас баржээ.

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402