Өнөөдөр: 9 сарын 25.     16:36:06
  Улаанбаатар   16ºC

Билл Гейтс "Covid-19" төгсгөл болох хугацааг нэрлэв

Микрософт” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс 2021 оны эцэс гэхэд шинэ төрлийн коронавирусийн халдварт тахлын төгсгөл ирнэ хэмээн хэлжээ. Энэ талаар тэрбээр “Wired” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Билл Гейтс цар тахал нь эдийн засагт хэдэн их наядын хохирол учруулж байгааг тэмдэглэжээ. Тэрбээр "Хөгжилтэй орнууд 2021 оны эцэс гэхэд “Covid-19”-ийг ялах болно. Дэлхийн бусад улс 2022 оны эцсээр тахал өвчнийг эцэслэнэ” хэмээн хэлсэн байна.

Тэрбумтан Хятад, Орос улсад коронавирусийн тахлын эсрэг эмийн туршилтын ажиллагаа ид явагдаж байгааг дурдаад, "Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гаж нөлөөтэй эсэхийг тогтооход 3-4 сар орчим хугацаа шаардагдана гэж Билл, Мелинда Гейтс сангаас үзэж байна" хэмээн хэлжээ.

Билл Гейтс АНУ-ын засгийн газраас цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, иргэдийн шилжилт хөдөлгөөнд хориг тавих асуудал хэтэрхий оройтсон шийдвэр хэмээн тэмдэглэсэн байна.

 

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402