Өнөөдөр: 9 сарын 25.     16:56:19
  Улаанбаатар   16ºC

ОХУ импортын зарим эмэнд тавьсан хоригоо цуцаллаа

 ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин импортын зарим эмэнд тавиад байсан хоригийг цуцалсан шийдвэрийг  гаргасан байна.

Жагсаалтад орсон эмүүд нь зарим өвчинд зайлшгүй хэрэглэх шаардлагатай эмийн жагсаалтад байдаг эмүүд юм. Тухайлбал,  лейкоз, лимфомийн эмчилгээний эмүүдэд тавиад байсан хоригийг цуцаллаа хэмээн ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.

Хоригийг цуцалсан эмүүд нь эмийн зах зээлд дуудлага худалдаагаар худалдаалагддаггүй, орлуулах эм олоход хүндрэлтэй эмүүд юм.

"Эмийн хоригоос шалтгаалан эмчилгээ үр дүнгүй болох, өөр эмээр орлуулснаар өвчтөний биеийн байдал муудах зэрэг нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа учраас хоригийг цуцалсан” хэмээн албан мэдээнд дурдсан байна.

Ингэснээр филграстим, каспофунгин, микафунгин, карбоплатин, вориконазол, севофлуран, ритуксимаб, флударабин гэсэн эмүүдийг гадаад орноос импортлон авах боломжтой боллоо.

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402