Өнөөдөр: 9 сарын 22.     09:34:20
  Улаанбаатар   16ºC

Дэлхийн хэмжээнд 269 сая орчим хүн мансууруулах бодис хэрэглэсэн байна

Дэлхий дахинд  2018 оны байдлаар 269 сая орчим хүн олсны ургамал, кокаин, опиум, синтетик төрлийн хар тамхи зэрэг мансууруулах бодис хэрэглэжээ. Энэ нь 2009 оныхтой харьцуулахад 30 хувиар өндөр үзүүлэлт байсныг НҮБ-ын “Дэлхийн хар тамхины тухай илтгэл-2020”-д дурджээ.

 

НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал хариуцсан газрын шинжээчдийн мэдэгдсэнээр, эдгээр 269 сая орчим хүний 35.6 сая нь эмнэлгийн тусламж авах шаардлагатай байсантай холбоотойгоор мансууруулах бодис хэрэглэсэн байна. Опиоид нь мансууруулах бодисын хамгийн аюултай төрөлд тооцогддог  бөгөөд энэ төрлийн мансууруулах бодис нь тун хэтрүүлсэн дийлэнх тохиолдолд үхэлд хүргэдэг байна 

 

Харин мансууруулах бодиснуудаас хамгийн түгээмэл байдаг нь каннабис буюу олсны ургамал аж. Тус ургамлыг 2018 онд 192 сая орчим хүн хэрэглэжээ. АНУ-д олсны ургамлыг хамгийн түгээмэл хэрэглэдэг байна. Араас нь Их Британи, Итали болон Герман улс жагсаж байгаа бөгөөд эдгээр улсад олсны ургамлын хэрэглээ өсжээ.  

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402