Өнөөдөр: 9 сарын 25.     15:45:38
  Улаанбаатар   16ºC

Улаанбаатар хотыг бүрхээд буй Улиас модны үрийг арилгахаар ажиллаж байна.

Улаанбаатар хотод жил бүрийн өдийд улиас модны үр буюу унгарил унах үйл явц үргэлжилдэг. Харин энэ үйл явц иргэдэд таагүй байдлыг үүсгэдэг. Тиймээс  Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас үүний эсрэг арга хэмжээ авч  ажиллаж байгаа аж.

Ингэхдээ нэг удаагийн шүршилт хангалтгүй учир өдөрт хоёр удаа буюу өглөө 08:00-12:00 цагуудад, орой 17:00-21:00 цагийн хооронд улиас модны унгарилыг арилгах тусгай зориулалтын 7 автомашин ажиллуулж байна гэв.  

Нийслэлээс хэрэгжүүлж буй Хаврын ногоон байгууламжийн арчилгаа, тордолтын ажлын хүрээнд улиас модыг гадна талаас нь тусгай зориулалтын автомашинаар шүршиж, даралттай усаар угаах зэрэг аргаар унгарил буюу молцогийг багасгах ажлыг хуваарь гарган зохион байгуулж байна.

Ингэхдээ дүүрэг бүрт тусгай зориулалтын автомашин хуваарийн дагуу ажиллаж, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллагын ажилчид газар дээр нь заавар зөвлөмж өгч, хяналт тавьж байгаа аж.

Өнгөрөгч 2017 оноос зөв хэлбэржүүлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж төрийн байгууллагууд яам, тамгын газар, сургууль цэцэрлэгийн хашаан дахь ногоон байгууламжийг хэлбэржүүлэх, тэдгээрт заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж жилд дундажаар 250 мянга орчим улиасыг хавар намрын улиралд тогтмол хэлбэржүүлж байна гэв.

Ингэснээр унгарилыг багасгах том хүчин зүйл хэдий боловч улиас мод нь 4 жилд нэг удаа их хэмжээгээр үрээ ялгаруулдаг онцлогтой юм. Ойролцоогоор тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын эхний долоо хоногийн хооронд үрлэж, үрээ гөвдөг юм байна.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402