Өнөөдөр: 7 сарын 14.     06:43:21
  Улаанбаатар   16ºC

Аж Ахуй нэгжүүд хаалгаа барьж, айл өрхүүдийн орлого эрс муудаж байна.

 

Covid-19 вирусийн цар тахал дэлхийн 216 улс орныг хамарч, 2020 он дундаа орлоо. Энэ хугацаанд Монгол Улс төдийгүй дэлхийн олон улс орон хөл хорио тогтоосон нь эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Хэдийгээр Covid-19 вирусийн цар тахал дорвитой намжихгүй байгаа ч дэлхийн улс орнууд эдийн засгаа аврахын тулд хөл хорионы дэглэмээ зөөлрүүлж эхэлж байна.

 Монгол Улсын хувьд Covid-19-ийн халдварыг дотооддоо алдаагүй байгаа хэдий ч өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ зургадугаар сарын 30-ыг хүртэл сунгасан. Бүтэн зургаан сарын туршид хөл хорионд байсан бизнес эрхлэгчдийн хувьд нөхцөл байдал нь улам хүндэрч, олон мянган бизнесүүд дампуурлын ирмэгт хүрээд байгаа ажээ. Хэдийгээр төр засгийн зүгээс  Covid-19-ийн хүрээнд эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээ авсан ч энэ нь бизнес эрхлэгч, ард иргэддээ очихгүй, сонгуульд зориулсан арга хэмжээ болохыг эдийн засагчид, бизнес эрхлэгчид хүчтэй шүүмжилсэн. Тэгвэл энэ хугацаанд бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал, өрхийн орлого, улс орны эдийн засагт ямар өөрчлөлт гарсан талаарх "Инфляцын хүлээлт" түүвэр судалгааг Монгол банк Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран гаргажээ.

ЭДИЙН ЗАСАГ, ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ ТҮҮХЭНД ХУГАЦААН ДАХЬ ХАМГИЙН БАГА ТҮВШИНД ХҮРНЭ

  Уг судалгаанд дурдсанаар иргэд ирэх гурван сарын эдийн засгийн төлөв болон өрхийн санхүүгийн байдлын чиглэлийн индексүүд огцом буурч, түүхэн хугацаан дахь хамгийн бага түвшинд гарсан буюу иргэдийн дунд эдийн засгийн нөхцөл байдал, өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн сөрөг хүлээлт давамгайллаа. Ийнхүү сөргөөр хүлээхэд COVID-19 цар тахал ихээр нөлөө үзүүлсэн байх талтай ажээ.

COVID-19 цар тахлаас шалтгаалж өрхийн санхүүгийн байдалд өөрчлөлт орсон эсэхийг тодруулахад судалгаанд хамрагдсан иргэдийн 68% нь муудсан, 1% нь сайжирсан, 31% нь өөрчлөгдөөгүй гэж хариулсан байна.

Түүнчлэн 500 мянган төгрөг хүртэл орлоготой өрхүүдийн санхүүгийн байдал хамгийн их муудсан бол 2 сая төгрөг болон түүнээс дээш орлоготой өрхүүдийн хувьд харьцангуй бага муудсан байна. Судалгаанд оролцсон иргэдийн 57%-д COVID-19 цар тахлын нөлөөллийн улмаас цалинд өөрчлөлт ороогүй бол 41% (ихэнх иргэдийн цалин 10-50% буурсан)-д нь цалин буурч, 2%-д нь цалин өссөн байна. Үүнийг ажил эрхлэлтийн төрлөөр ангилан харвал хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин буурахад хамгийн их нөлөө үзүүлсэн бол төрийн байгууллагад ажиллаж буй иргэдэд харьцангуй багаар нөлөөлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402