Өнөөдөр: 9 сарын 22.     10:43:11
  Улаанбаатар   16ºC

Сонгино түүхээр явсан хүүхдүүд харамсалтайгаар амь насаа алджээ.

Энэ хэрэг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т энэ сарын 14-ний өдөр гарсан байна.  Сонгино түүхээр гэрээсээ гарсан 2 хүүхэд Хар боом гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унаж амиа алджээ. 

Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Урин дулааны цаг ирсэн учраас иргэд амралт зугаалга, хөдөө хээр явахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байнга анхаарч байхыг Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна. 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402