Өнөөдөр: 11 сарын 11.     02:03:23
  Улаанбаатар   -14ºC
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсжээ10 сар 10. 21:54

Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өсчээ.

“Төсөв-2025” хэлэлцүүлэг зохион байгууллаа9 сар 27. 13:33

Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээндээ 14 мега төслийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.  

Fitch: Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж, “B+, тогтвортой” түвшинд хүрлээ9 сар 19. 13:40

Цар тахал, геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдээд байна.

"Банк оруулж ирэхгүй, 2 хөрштэйгөө уламжлалт, найрсаг харилцаагаа хадгалж, хөгжүүлэх нь чухал”9 сар 18. 15:32

Хоёр улсын хооронд хийгдэж буй төлбөр тооцоогоо саад бэрхшээлгүй, түргэн шуурхай хэвийн явуулах асуудал яригдаж байгаа юм.    

Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа НҮБ-ын Статистикийн Комиссын 49-р чуулганд оролцлоо2018, 3 сар 13. 10:03

“Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа Статистикийн олон улсын үйл ажиллагааны гарын авлагыг бусад улс орнуудад хэрэгжүүлэх зөвлөхөөр ажиллана” Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Комиссын гишүүн 140 гаруй улсын төлөөлөгчид, НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын 40 гаруй байгууллага, бүсийн комиссын зургаан байгууллага, 10 орчим төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон НҮБ-ын Статистикийн Комиссын 49-р чуулганд Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн оролцлоо. Чуулган 03-р сарын 02-ноос 03-р сарын 09-н хүртэл АНУ-ын Нью-Йорк хотод үргэлжилсэн бөгөөд мөн үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн нар салбар хуралдаан болон бусад арга хэмжээнд оролцож, өөрийн орны санал, байр суурийг илэрхийлж, холбогдох шийдвэрт тусгуулах, НҮБ-ын Статистикийн Хэлтэс болон бусад хамтын ажиллагаатай байгууллагуудын удирдлагатай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын бүлгийн гаргасан гарын авлагыг НҮБСК-т танилцуулсан юм. Чуулганаар нийт үндсэн 32 асуудал хэлэлцэж, салбар хуралдаануудыг нээлттэй болон хаалттай хэлбэрээр явуулсан бөгөөд Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа “Мэдээлэл, статистикийн харилцаа: хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийг хэрэглэгчид, хэвлэл мэдээлэл, бодлого боловсруулалтад тусгах нь” сэдвийн хүрээнд салбар хуралдааны даргаар оролцсон. Мөн чуулганд идэвхтэй оролцсоныг үнэлж Статистикийн олон улсын үйл ажиллагааны гарын авлагыг бусад улс орнуудад хэрэгжүүлэх зөвлөхөөр ажиллах, НҮБ-ын статистикийн хорооны дэд комиссын гишүүнээр ажиллах,  НҮБ-ын зөвлөх группийн ТХЗ-ын мониторингийн хүрээнд хийгдэх ажлын хэсэгт орж ажиллахаар боллоо

Д.САРАНГЭРЭЛ: ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ХӨТӨЛБӨРИЙГ ЯМАР Ч ГЭСЭН ХӨДӨЛГӨНӨ, УРАГШЛУУЛНА2018, 3 сар 12. 9:35

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ яамны хуучин сайд  А.Цогцэцэгээс тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсноос хойш энэ сарын 20-нд таван сар болох гэж байна.  Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг 2017 оны 10 дугаар сарын 20-нд тамга хүлээлцэх үеэр “Д.Сарангэрэл сайд бол Эрүүл мэндийн  салбарт шинэ хүн биш

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ2018, 3 сар 12. 9:27

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Канад улсын Торонто хотноо болсон Канадын Хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ны чуулга уулзалтад оролцсон билээ.    Үүний дараа сайд Д.Сумъяабазарын гадаад улсад хийж буй айлчлал үргэлжилж, АНУ-ын Худалдааны танхимын Ази тив хариуцсан дэд ерөнхийлөгч Чарльз Фрийман  болон төлөөлөгчидтэй уулзав. Мөн хөрөнгө оруулагчдын төлөөлөл Capterpillar, John Deer, Rio Tinto,  АНУ-ын Экспорт-Импортын банк, АНУ-ын Хилийн Чанад дахь Хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцож, Монгол Улсад хөрөнгө оруулах орчин, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ТУХАЙ: Дэлхий даяар гурван сая гишүүн компани болон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй  “АмЧам” салбарыг эгнээндээ нэгтгэсэн АНУ-ын Худалдааны танхим нь бизнесийн томоохон, хүчирхэг холбоо юм

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030