Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд зургаадугаар сарын 10-ны өдөр Нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.
Эрүүл мэндийн яам санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг Голомт банктай эрүүл мэндийн салбарт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулав.
Оросын армийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уригдан оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзаж ойн арга хэмжээнд урьсанд талархлаа илэрхийллээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хоёр орны цэрэг, цэрэг техникийн хамтын ажиллагаа, энэ онд болон дунд хугацаанд хамтран ажиллах талаар ярилцсан байна. Мөн ОХУ-ын БХЯ-ны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэн сайжруулах, цэргийн боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Түүх сөхвөл, 1918 оны нэгдүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд Зөвлөлт Орос Улсыг гадаад дотоодын дайснаас хамгаалах зорилгоор Ажилчин, Тариаланчдын Улаан арми, флот байгуулагдаж хоёрдугаар сарын 23-нд сайн дурынхныг элсүүлж эхэлсэн байна. Тиймээс энэ өдөр Улаан армийн төрсөн өдөр буюу ойн баяр тохиож байна.
Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД МИНИЙ ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна.Уралдаанд бүтээл ирүүлэхдээ: Алхам 1: Сэтгүүлч та тухайн бүтээлийг нийтэлж, нэвтрүүлэх өдөр, цагийг зохион байгуулах комисст урьдчилан мэдэгдэж, уралдаанд оролцохоо 350002, 8898-8045 утсаар болон pim@pressinst.org.mn цахим шуудангаар мэдүүлэхАлхам 2: Бүтээлийг заасан хугацаанд дараах шаардлагын дагуу албан ёсоор Хэвлэлийн Хүрээлэнд ирүүлэх
Утасны дугаар: 88843030